Эртний Египетийн урлаг Манай дэлхийн нэн эртний улсуудын нэг Египет нь хүн төрөлхтний урлагийн түүхэнд асар их хувь нэмэр оруулсан билээ. Египетийн урлагийг 1. Хаанчлалын эрт үе / Манай эриний өмнөх ХХХ-ХХIII зуун / 2. Хаанчлалын дунд үе / МЭӨ ХХII-XVIII зуун / 3. Хаанчлалын шинэ үе / МЭӨ ХХI-XI / гэж хуваадаг. Хаанчлалын эрт үе буюу МЭӨ 4000н он хүртэл Египет нь дотооддоо байнгын тэмцэл мөргөлдөөн зөрчилтэй тархай бутархай овог аймгуудаас бүрдэж байсан хийгээд энэ цаг үе нь шинэ чулуун зэвсгийн үеийг бүхэлд нь хамарна. МЭӨ 3000н жилийн тэртээ анхны фараон / Египет том байшин гэсэн утгыг илэрхийлэх ба эртний Египетэд орон нутгийн захирагч нарийг ингэж нэрлэдэг байв / . Дээд доод Египетийг нэгтгэж Нил мөрний баруун эрэгт Менфис хотоо байгуулсан гэдэг. Нармер хааны хавтан самбар / МЭӨ 3000 жил / . 64см-н өндөртэй бамбай хэлбэртэй Жосер хааны шаталсан пирамид Хамгийн анхны бурханы тоонд МЭӨ XXVIII зуунд Саккар хэмээх газарт уран барилгач Гемхотений төслөөр босгосон Жосер хааны 60м өндөр шаталсан пирамидыг нэрлэдэг. Ертөнцийн долоон гайхамшгийн нэг Гизагийн пирамид Эдгээр пирамидийг Хеопс, Хефрен, Микерин хаадуудад зориулжээ. Тэдгээрийн хамгийн том Хеопс хааны Хуфу хэмээх пирамид нь 146м өндөртэй суурийн нэг тал 233м аж. Уг байгууламжийг 2,5-30тн жинтэй 2300000 ширхэг чулуунуудыг ямар ч наах зуурмагийн тусламжгүйгээр зөвхөн бие биед нь салхи ч орхооргүй шахан өрж бүтээжээ. Элсэн далай энэ газарт алс холоос асар том чулуунуудыг татаж авчирхын тулд 10-н жилийн турш зам тавьж дараа нь 100-н мянган боолын хүчээр 20 гаруй жилд барьжээ гэсэн түүхийг эртний Грекийн түүхч Геродот тэмдэглэсэн байна. Сфинкс Рахотель хаан хатан Нофретийн хамт / МЭӨ 3000-н жил / Түүнчлэн завилж суугаад ажлаа хийж буй Бичээч Кам зүүн хөлөө урагш тавин алхаж буй Каапер гүн / 2лаа МЭӨ 3000-н жил / нар үзэгчтэй харьцалгүй алсыг ширтэж байх нь тэдгээрийг хойд наснийхаа амьдралд орсон тухай илтгэх аж. Каапер гүн Египетчүүдийн хавтгай дээр урлах онцлог арга барил бүрэлдэн тогтжээ. /Нил мөрний шугуй дахь анчин/, /Уран барилгач Хесир / МЭӨ 3000-н жил Хаанчлалын дунд үе / МЭӨ XXII-XVII зуунд / / МЭӨ XXII-XVII зуунд өрнөж байсан дайн байлдаан нь улс төр эдийн засгийн хүчин чадлыг сулруулснаар асар их зардал гарган барьж байгууулж байсан пирамидуудуудыг барих ажилууд хумигдаж, хэмжээ нь банасаж ирэв. Үүний зэрэгцээ бунхант сүм хэмээх зөвхөн талийгаачдад бус амьд хүмүүсийн үйл ажиллагаанд зориулагдсан шинэ хэлбэрийн байгууламжийг олноор нь байгуулах болжээ. Тухайлбал III Аменемхет хаан Фаюмын баянбүрд газар 72 000 квм талбай бүхий баганаар хүрээлэгдсэн барилга босгосон нь янз бүрийн зориулалын төөрмөөр олон өрөө танхимтай байв. Хөрөг баримал өндөр хөгжилд хүрсэн үүний жишээ нь: III Аменемхет хааны хөрөг. /мэө XIX зуун/ Зураачид гол төлөв алтлаг дэвсгэр өнгөн дээр араатан жигүүртэн амьтнийг дүрслэх дуртай байв. Тэд бодит байдлаас хуулбарладаггүй байсан ч цөөн тооны оновчтой зураасаар чадварлаг бүтээж байсныг Толь/ МЭӨ ХХ-р зуун / зэрэг зохиомжууд гэрчилнэ • Хаанчлалын шинэ үе МЭӨ XVI-XI • XVI-XI зуунд босгосон том сүмүүд сүр хүчийг бахдан дуулна. Олон сүмүүд нэгэн цогцолборыг бүрдүүлж байсны жишээнд Карнак болон Луксорын байгууламжуудыг нэрлэж болно. Уг цогцолборууд хоорондоо км үргэлжлэх “Сфинксийн харгуй” хэмээн нэрлэгдсэн дардан замаар холбогдоно. Тэгвэл Каркакийн цогцолборын баганууд түүнээс ч хүчирхэг ширэнгэ ой мэт олон байна. Олон сүмүүд нэгэн цогцолборыг бүрдүүлж байсны жишээнд Карнак болон Луксорын байгууламжуудыг нэрлэж болно. Уг цогцолборууд хоорондоо км үргэлжлэх Спингсийн харгуй хэмээн нэрлэгдсэн дардан замаар холбогдоно. Луксорын барилгууд дэлбээгээ хуйлсан цэцэг мэт оройтой нар гэрэлтсэн хүчирхэг багануудтай үүдэндээ хаадын дүр бүхий аварга хөшөөнүүдтэй. Баганууд нь бадам цэцэг дал мод халуун орны зэгс модыг санагдуулах ба тэдгээрийн гадаргууг янз бүрийн хээ угалз дүрс бичгээр чимэглэжээ. Мөн байгалийн тогтцыг ашиглан уулын бэлд сүмийн цогцолбор босгож байсан нь ихэд сонин шийдэл том ололт болсон юм. Тухайлбал эртний Египетийн хатан хаан Хатилепсутын сүм нь аварга том 3-н шатыг санагдуулсан цогцолбор юм. Байгууламжийн орой нь хадны оройтой зэрэгцэн сүндэрлэх ба аварга том баганууд говийн байгальтай гайхамшигтай хосолно. Бүтэн болон ингэмэл баримал үнэт материалаар хийсэн чимэглэл хиймэл цөөрөм таримал мод зэрэг нь сүмийн барилгийг улам ч үзэсгэлэнтэй харагдуулдаг болжээ. Хаадууд хооорондын тэмцэл гашуун үр дагавар уран бүтээлүүдэд тусгалаа олж байсныг Мемфис дах Гашуудал ханын ингэмэл / МЭӨ XIV зуун / IV Аменхотеп буюу Эхнатон хаан энэ салбарт асар том эргэлт хийсэн гэж үздэг. Мөн хүнийг дүрслэх арга барил шинчлэгдэв. Түүний эхнэр Нафертид хатан хаан гоо сайхан бүсгүй байснаас олон бүтээлд дүр нь мөнхөрчээ. Урт сайхан хүзүү, шулуун хамар, гоѐмсог нүд уруул нь эмэгтэй хүний гоо сайхны үлгэр жишээг үзүүлнэ. Хаанчлалын шинэ үеийн уран зурагт баяр ѐслол найр наадмын сэдэв зонхилох болсон тул гоѐмсог хувцастай үзэсгэлэнт эмэгтэйчүүд дуулж бүжиглэж байх нь олонтаа дүрслэгдэх болжээ. Эхнотан хааны хүргэн, МЭӨ 1342 онд 18 насандаа хорвоог орхисон хан хүү Тутанхамоны бунхан харуулна.Эндээс Олон тооны эд зүйлс:авс, хаан суудал, ор, баг олдсон нь бүгд залуу гэр бүлийн аз жаргалтай амьдралын тухай өгүүлэх ажээ. • МЭӨ 332 онд эртний Грекийн Александр Македонский Египет орныг эзэлснээр тус улсын эртний түүх төгсөж шинэ үе буюу Эллиний үе эхэлсэн.

Эртний Египетийн урлагү

  • Published on
    03-Aug-2015

  • View
    1.172

  • Download
    0

DESCRIPTION

Эртний Египетийн урлаг Манай дэлхийн нэн эртний улсуудын нэг Египет нь хүн төрөлхтний урлагийн…

Recommended

View more >