1. Энэтхэгийн зураач урчууд, уранбарималчид болон барилгачдын бүтээлдээашигладаг уран сайхны хэлбэрүүдийндуусашгүй үлгэр загвар нь байгаль юм. 2. Тэд уран барилга болон уран барималынэлементүүдээ ургамал, амьтныхэлбэрүүдтэй адилтган,эдгээрээс санаа авчбүтээж иржээ. 3. Энэтхэгийн урлаг:1. Хараппийн буюу Мохенжо даро-ийн соёл/МЭӨ 3000-2000 жилийн эхний хагас/2. Маурийн хаанчлал буюу Ашокийн урлаг /МЭӨ 268-232 он/3. Кушаны хаанчлал /МЭӨ III-I зуун/4. Гуптуудын хаанчлалын үе /VI зуун/5. VI-Х зууны Энэтхэг6. Лалын хаанчлалын үе /XI-XVIII зуун/ 4. Хараппа-ийнбуюу Мохенжодаро-ийн соёл /МЭӨ 3000-2000 он/ 5. Эртний Энэтхэгийн соёлиргэншил Инд мөрний савгазарт МЭӨ 3000 жилийнтэртээд үүссэн гэдэг. Энэүеийг гэрчлэх хамгийнчухал олдворууд ньөнөөгийн Пакистаны нутагХараппа ба Мохенжо-дародахь эртний хотынбалгасаас олдсон байна.ХХ зууны 20-иод онд энэгазар малталт хийснээр хүнтөрөлхтөнд нээгдсэнэртний иргэншлийгХараппийн буюу Мохенжодаро-ийн соёл гэжнэрлэжээ. Хараппагийнсоёл иргэншилийг МЭӨ3000 жилийн дунд орчмоос. МЭӨ 2000 жилийн эхний хагас хүртэл оршиж байжээ гэж үздэг. Туурвисан урлагийн сор бүтээлүүд нь Хараппа- ийн соёл иргэншил их өндөр түвшинд байсныг гэрчилнэ. 6. Бүжигчин бүсгүйМЭӨ 3000-2000 7. Маурийн хаанчлал буюу Ашокийн урлаг/МЭӨ 321 он/ 8. МЭӨ 321 онд Энэтхэгт анхны нэгдсэн улс бий болсон. Уран барилга, байгууламжийн ихэнхийг модоор бүтээж байсан бөгөөд Ашок хааны /МЭӨ 268-232 он/ үед Буддын шашинг төрийн шашин болгосноор барилга байгууламж, уран барилгадаа чулууг ашиглаж эхэлсэн.Засаг захиргаа нь “Ашокийнурлаг” хэмээн нэрлэсэн нүсэртом хэмжээний бүтээлүүд,байгууламжууддаа буддыншашны гол үндэслэлийгмөнхжүүлэхээр эрмэлзэж байсан.Үүний нэгэн жишээ бол хаанызарилгийг сийлсэн Станбхабаганууд юм. 9. Стамбха баганаСтамбха хэмээх багана нь маш сайтар өнгөлсөнчулуун шон юм. Стамбханууд нь өндрөөрөө аравметрээс давах бөгөөд тэдгээрийн оройг хvчирхэгамьтдны дvрслэл бvхий уран баримлаар чимдэгажээ. Тийм бvтээлvvдийн хамгийн алдартай ньСарнатха-гийн арслан оройт багана юм. 10. Ашок хааны үеэс уран барилгад буддыншашны дурсгалын болон оршуулгынсуваргуудыг байгуулах явдал ихэд дэлгэрсэнаж. Эхний үедээ суваргууд нь Буддагийншүтээнийг хадгалахад л зориулагдаж байлаа.Буддаг орчлонгоос хальсны дарааоршуулагынх нь байгууламж ямар байх тухайөөрөөс нь асуусанд тэрээр нөмрөгөө газардэлгэж, буяныхаа аягыг хөмрөн тавьсан баүүнээс хойш суваргуудыг нь хагас бөмбөрцөгхэлбэртэй хийх болсон гэдэг домог бий. 11. Санчи суврагаМЭӨ 300-232 он 12. Энэтхэгийн хамгийн эртний уранбарилгын дурсгалаас өнөөг хvртэл нэлээдсайн хадгалагдан vлдсэн нь Мауричуудынvед босгосон Санчи суврага юм. Энэхvv хагасбөмбөлөг хэлбэрийн байгууламж нь зан vйл,ёслол хийж тойрон явах зориулалт бvхийдугуй довжоон дээр байрлах бөгөөд өмнөталаас нь довжоо руу өгсөх шаттай.Суврагыг шоо дөрвөлжин чулуугаар барьсаннь “газар” буюу Мера уулыг бэлгэдсэнийилэрхийлэл аж. Суврагыг хvрээлсэн дугуйтом хашаа орчлонгийн дөрвөн зvг харсанхаалгуудтай бөгөөд тэдгээрийг ингэмэлбаримлаар баялаг чимсэн байна. 13. Кушаны/МЭӨ I-III зуун/ хаанчлал 14. Энэтхэгийн урлагийн цэцэглэлтийнүед шашны шинэ дүрүүдийнүүсэл /будда бурхны Буддагийндүр/, Мауричуудын үед тавигдсануран барилга ба уран баримлынүндсэн чиглэлүүдийн өндөр хөгжилхамрагддаг. Кушаны хаадууд МЭӨI-III зуунд хойд Энэтхэг, орчинүеийн Пакистан, Афганистан болонДундад Азийн нутгуудыг багтаасанасар том гүрнүүдийг байгуулжээ. 15. Буддын шашинтныуран барилгад сvмхийдийн хашаа,хаалгыг ингэмэлбаримлуудаар ихэдбаялаг чимэглэдэг.Эдгээр ингэмэлбарималд хvмvvнийболоод амьтдынертанцийг vзvvлэхдээургамлын гаралтай хээугалзыг ашиглах ньэлбэг. Vүний тод жишээбол Санчи суваргынЯкши-ны дvр юм. 16. Якши-ны дvр / МЭӨ I зуун /Дар-эхийн нvцгэн бие уран эвсэг хөдөлж, гар ньамро модны өтгөн навчист шингэсэн нь онцгойгоёмсог харагдана. Эмэгтэйн хөдөлгөөн хөнгөнуян хийгээд бие нь бодитой, элдэв маяггvйбайгаа нь гоо сайхан булбарай биеийг vзvvлэхоновчтой илэрхийлэл болсон байна. 17. Энэтхэгчүүдийн төсөөлөлдхүмүүс, амьтад, ургамал, тэр чбүү хэл, дээд тэнгэрийн бурхадхүртэл хоорондоо тайлагдашгүйуяагаар холбоотой гэж үздэгбайна. Байгальд дурлах,байгалийн хүч чадал, олон талтбаялаг өнгө төрхийг бахдан,түүнтэй нийцэх, түүний бүх лилрэлд агуулагдаж буй амьдралбол Энэтхэгийн урлагийн үндсэнсэдэв юм.МЭӨ I-IY зууны Энэтхэгийнуран сайхны соёлд нэлээдөөрчлөлт гарч, дүрслэх урлагтБуддаг ямар нэгэн ариун гэгээнбодь мод, амьдралын хүрд зэргээрбэлэгдэх бус харин хүний дүрээртөлөөлөх болов. 18. Бурхан багшЗавилан суухдаа хөлийн улыг дээш харуулсан байдлаарБурхан багшийг бvтээснээс хойш лам нар ингэж суудагболсон гэдэг. Бурхан багшийн хуруунууд бие биендээбарилдсан байгаа нь “сургаал” айлдаж буйг илэрхийлнэ.Энэтхэгийн дvрслэх урлагт Будда бурхны гэгээрлийнтодорхой vе шатуудыг гарын алга, хурууны тусгайбайрлалаар илэрхийлж байсан нь мэргэн цэцнийгvзvvлэх систем бvрэлдэн тогтоход нөлөөлжээ. Энэхvvбvтээлд Буддагийн мөрөн дээгvvрээ хуниралдуулантохсон орхимж биеийг нь бvтэн халхлах ч, том овортөрхийг нь далдалсангvй. 19. Гуптуудынхаанчлалын үе/320-VI зуун/ 20. Гуптуудын засаглалын / 320 оноос VI зуун/ үед шинжлэх ухаан, гүн ухаан, утга зохиол цэцэглэн хөгжсөн бөгөөд янз бүрийн салбар дахь эртний аман зохиол, номлолуудыг бичиг үсгээр тэмдэглэн үлдээсэн байна. Гуптын удмын үе залгамжилсан хаадууд Индуизмийг шүтсээр байсан.Уран сайхны соёлдбуддын урлаг өөрийнцэцэглэлтийн дээдшатанд хүрсэн бөгөөдИндуизмийн бурхдындүрслэлд урт удаанхугацаагаар байраатавьж өгөөгүй билээ.Гуптуудын эрин үедагуйн уран барилгаулам хөгжжээ. 21. Ажант дахь агуйн сvмvvдийн цогцолбор / IY-YII зуун / 22. Гуптын удмын хаанчлалын vед Энэтхэгтагуйн уран барилга улам бvр хөгжив.Vvний яруу жишээ бол уран барилга, уранбаримал, уран зургийн гайхамшигтнэгдлийг харуулдаг Ажант дахь агуйнцогцолбор юм. Аварга уулын гуч шахамагуйнуудад Буддын шашны сургууль,хурлын болон мөргөлийн сvмvvд, бvтээнтуурвих урлангууд vйл ажиллагаагааөрнvvлдэг ба халуун өдрvvдийн нvсэрхөдөлмөрийн дараа агуйн байгууламжуудмөргөл vйлдэнгээ сэрvvцэн амрах таатайнөхцлийг бvрдvvлдэг аж. Ажантын хадныагуйн цогцолбор нь юуны өмнөуран зургаараа алдаршжээ. Ажантын ханын зургууд IV-VII зууныүед хамаарах ба агуйнуудын тааз, туургатөдийгvй баганууд дээр зурагдсанзохиомжууд өнгө болон уранзураасуудаараа гайхуулдаг. Агуйн ханынзургуудын агуулга хvнд хэцvv, нарийнтөвөгтэй бөгөөд олон хvнтэйзохиомжуудад алслалт vгvй ч эзлэхvvнтбайдал тод харагддаг. Гоёмсог зураас,өнгө, хэмнэл зэргийг бvтээл бvхнээс харахболомжтой. Өнгө будаг нь олон янз бус чэсрэг тэсрэгийн баялаг зохицлуудаараа ербусын сэтгэгдэл төрvvлнэ. 23. VI-X зууны Энэтхэг 24. Гуптуудын хаанчлалын дараа VIзуунд Энэтхэг хэд хэдэн жижиг улсболон задарчээ. Эдгээр улсуудзөвхөн цэргийн хүчинд бус басиндуизмийн шүтлэгт тулгуурлажбайв. Энэхүү шүтлэг дэндүү өргөнтархснаар дундад зууны үединдуизмийн гол бурхад Шива,Вишня, Брахма нарын гурвалдзориулан сүм хийдүүд босгожбайлаа. 25. Лалын хаанчлалын үе: 1. Лалын хаанчлалын эхний үе/ XI-XYI зууны эхний хагас / 2. Их Моголын хаанчлалын үе /XYI-XYIII зуун/ 26. Лалын хаанчлалын эхний үе/XI-XYI зууны эхний хагас/МЭӨ YIII зуунд анх удаа лалын байлдан дагуулагчид Энэтхэг рүү довтолжээ. Таван зууны дараа лалын хаадууд Энэтхэгийн бараг бүх нутгийг эрхэндээ оруулж чадсан байна. Түрэмгийлэгчид буддын сүм хийдүүд, шүтээнүүд, бүхэл бүтэн хотуудыг хайр найргүй устгаж, хүн амыг хядаж, урчуудыг боол болгов. Байлдан эзлэгсэд сүйтгэгдсэн уран барилгын үлдэгдлийг босгож өөрсдийн урлаг болгох гэж оролдож байв.Бүхэл бүтэн барилгынжижиг хэсгүүд, юуныөмнө баганууд, шонгууд,уран баримлынчимэглэлүүд , чимэглэхурлагийн хэсгүүдийгоруулан лалынбайгууламж болгожээ. 27. Кутб-Минарын цамхагXII-XIII зуунд Энэтхэгт лалыншашны байгууламжийн vндсэн т ө р ө л,тухайлбал, мечет(сvм), минарет(сvмийн дэргэдэх цамхаг) медрес(лалын шашны сургуультай хийд),бунхнууд бий болсонбайна.Эдгээрээс хамгийн том нь ө ндр өө р өө 70 гаруй метр Кутб-Минарын цамхаг юм.Доороосоо дээш vл мэдэг нарийссан энэбаганан цамхгийн гадаргуу маш нарийн ур хийцтэй, олон давхар байгууламж мэт шийдэгджээ. 28. Их Моголын хаанчлал/XYI-XYIII зуун/ 29. Энэтхэгийн газар нутаг дээр өөрийн нэгдсэн улсыгбайгуулсан хүн бол Акбар /1556-1605/ хаан юм.Акбар бүх Энэтхэгийг нэгтгэхийг эрмэлзэж байснааслалын урлаг дахь Энэтхэгийн нөлөөг хүчтэй болгов.Ингэснээр байгууламжуудын хэлбэрээс энгийнхөшмөл байдал алга болж, уран барилга , түүнийорон зай илүү тансаг болжээ.Эзэн хаан Акбар зэрлэг заан барихыг харж байна.Номын чимэг зураг 30. Их Моголын хаанчлалын үедэнэтхэгийн жижиг уран зурагцэцэглэн хөгжсөн. Моголынордны жижиг зургийн хэвмаягийг Акбарын ордон дахьамьдралын огцлогуудтодорхойлдог. Ордны ихэнхзургийн бүтээлүүдийн хэвмаяг нь персийн урлагийгсанагдуулах ба уран бүтээлчзургийг хөнгөн, тодорхой,хамгийн жижиг боловч үнэтэй,нарийн зүйлийг орхилгүйхичээн гүйцэтгэсэн харагдана.Жижиг уран зургийн зохиомжууд нь хvн ба амьтан, хvн ба байгаль гэсэн сэдвийгихэвчлэн хөндсөн байдаг ньтэдгээрийн хvйн холбоогvзvvлэх энэтхэгийн урлагийг бас нэгэн уламжлалынбаталгаа болдог. 31. Шах-Жаханы (1627-1658 он) Агра дахь Таж-Махалын бунхан (1632- 1653)Мумтаз-Махалынхаа дурсгалд зориулан байгуулсан билээ.

эртний энэтхэгийн урлаг

  • Published on
    11-Jun-2015

  • View
    4.841

  • Download
    2

DESCRIPTION

1. Энэтхэгийн зураач урчууд, уранбарималчид болон барилгачдын бүтээлдээашигладаг уран сайхны…

Recommended

View more >