эртний 7 гайхамшиг

  • Published on
    11-Jun-2015

  • View
    6.389

  • Download
    0

Transcript

  • 1. Эртний 7 гайхамшигГизагийн агуу пирамид гэдэг Хеопсын (Хуфугийн) пирамиднь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоохГизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудынхамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн7 гайхамшгаас үлдсэн цорын ганц бүтээл юм. Энэхүүбайгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараонХуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыгхадгалах булш гэж үздэг. 20 жилийн турш барьж МЭӨ 2560онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийнтурш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна. Вавилоны дүүжин цэцэрлэг буюу Семирамидын дүүжин цэцэрлэг нь өнөөгийн Иракийн Ал Хилла хотын ойролцоо байсан. Энэ байгууламжийг МЭӨ 600 оны орчимд шинэ Вавилоны хаант улс буюу Чалдийн хаан Навуходоносор II-ын зарлигаар байгуулсан. Тэрээр өөрийн эхнэр Мэдиагийн Амитист зориулан бариулсан бөгөөд урт наст модод, анхилуун үнэрт цэцэгс, ургамлыг түүний эх орноос авчруулан ургуулжээ. Уг цэцэрлэг МЭӨ I зууны үед газар хөдлөлтөөр сүйрсэн гэж тэмдэглэгдсэн. Грекийн түүхч Диодорус Сикулус, газарзүйч Страбо нар өндөр, сахлаг ургамал бүхий дүүжин цэцэрлэгийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Усалгааны систем нь Архимедын шургийн дүрэм ашигладаг байсан гэжтаамагладаг.Олимп уулан дахь Зевсийн хөшөө нь Эртний Дэлхийн 7 гайхамшигт ордог. Уг хөшөөг сонгодог үеийн алдарт уран барималч Фидиас МЭӨ 432 оны орчимд Грекийн Олимп уулнаа барьсан байна. Суумал дүртэй уг хөшөө нь өргөн цэлгэр сүмийн хойморт байрласан, ойролцоогоор 12 метр өндөр байсан ажээ. “Хэрэв Зевс босоод зогссон бол сүмдээ багтахгүй байх байсан” гэж МЭӨ I зууны үед газарзүйч Страбо тэмдэглэсэн байдаг. Зевсийн баруун гарт нь ялалтын охин тэнгэр Никейгийн багахан хөшөө, зүүн гарт нь гэрэлт таяг бариулж, бүргэд суулгасан байдаг байв. Фидиасийн загварыг эх болгон гантиг, хүрлээр сэргээн босгосон Сууж буй Зевс. МЭV зууны үед сөнөхдөө Константинополь хот улсын мэдэлд байхдаа их түймэрт автан шатаж үгүй болсон гэдэг. 1954-1958 оны хооронд Олимп уулнаа археологийн малталт хийж уг байгууламжийн суурь байх боломжтойг нотолсон.
2. Артемисийн сүм нь Дианагийн сүм хэмээннэрлэгддэг. Уг байгууламж нь Артемист зориуланбайгуулагдсан бөгөөд Персийн Ахейменидийн улсын(одоогийн Турк) нутаг Эфест МЭӨ 500 оны орчимдбаригджээ. Лидийн Кроесусын зарлигаар баригдсанбөгөөд 120 гаруй жилийн турш барьж байгуулсанбайна. Эфесийн Артемис нь гоо үзэсгэлэнт залуубүсгүйн дүртэй бөгөөд түүний хувцасны чимэглэлнь өндгийг санагдуулам байжээ. Эртний Грекийнсоёл иргэншлээс өмнөх шашны онцлог Артемисийнбаримлуудад тусгалаа олсон байдаг Артемисийнсүм МЭӨ 321 оны 7 сарын 21-нд Геростратус хэмээх хүний санаатайгаар шатаасанүйлдлээс болж сүйрсэн.Мауссоллосын булш, Маузоллосын бунхан эсвэл Галикарнассусын бунхан гэж нэрлэгддэг энэ байгууламж нь МЭӨ 353-350 оны хооронд Персийн нэгэн хаант улсын хаан Мауссоллос болон түүний эхнэр болон эгч нь болох Кариагийн Артемис II нарт зориулан Галикарнассус буюу одоогийн Турк улсын Бодрумд баригджээ. Уг барилгыг Грекийн архитекторч Сатирус, Пифиус нарын удирдлага дор барьсан бөгөөд ойролцоогоор 45 метр өндөр, эртний Грекийн уран барилгын мастерууд болох Леокарес, Бриаксис, Паросын Скопас болон Тимофиус нарын уранбарилгын онцлогийг тусган, чимэглэл бүхий 4-н өөр талтай хийсэн бөгөөд СидоныАнтипатер Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг гэж нэрлэсэн байдаг. Мавзолиум буюуМавзолей (Өрнө дахинд бунхан хэмээн ойлгогддог) хэмээх үг нь ерөнхийдөө аварга томбунханг илэрхийлдэг бөгөөд Мауссоллост зориулсан хэмээх утгатай Грек үг юм. Родос арлын Колоссус нь МЭӨ 292-280 оны хоорондуран барималч Линдосын Чаресын удирдлага дор ГрекийнРодос арал дээр байгуулагдсан Эртний Грекийн нарны бурханГелиосийн аварга хөшөө юм. Уг хөшөө нь эвдрэхээсээ өмнөэртний ертөнцийн хамгийн өндөр байгууламж байсан бөгөөдойролцоогоор 30 метр өндөртэй байсан. Тухайн үеийн шинжлэхухааны тооцооллыг ашиглан Мандраки усан боомтын ороххэсгийн амны 15м гүн усанд аварга чулуун тулгуур багануудыгзоож, хөшөөг байрлуулахаар шийджээ. Хөшөөг ойролцоогоор 30мөндөр байхаар тооцоолж төмөр их бие зангидан, дээд хэсэгт ньдохионы галт бамбар асаахуйцаар тооцсон тоосгон цамхаг хийж,гадар хэсгийг нь бүхлээр нь зэс хавтангаар бүржээ. Хөшөөнийдээд хэсэгт аварга том дөлөн хүрээг шавраар урлаж, баримлыгхийх явцад түүнийг тойрон асар том хог шороо, чулуун овоо бийболж, алсаас харахад галт уул мэт харагддаг байв. Уран барилгабүрэн хийгдэж дуусмагц шавар, шороо хогийг зайлуулжээ. Аваргахөшөөг 12 жилийн турш барьж, МЭӨ 280онд бүрэн дууссан байна. Гелиосийн хөшөө нь 54жилийн турш сүндэрлээд МЭӨ 208 онд Родос аралд болсон газар хөдлөлтөөр сүйрчээ.Хөшөө өвдөгний хэсгээрээ хугарч, газарт унасан байна. Птолемей III хаан хөшөөг дахинсэргээх тусламж хүссэн боловч Родосчуудын зөнч лам нар Гелиос бурхны хилэнгээр нурсантул дахин бүтээх хэрэггүй гэж саналыг зөвшөөрөөгүй байна.Уг хөшөөний үлдэгдэл 800жилийн турш харагдсаар байсан бөгөөд аялагчид түүнийг гайхан биширдэг байжээ. 3. Александрын гэрэлт цамхаг баАлександрын Фарос нь МЭӨ III зуунд(МЭӨ285-247оны хооронд) Египетийн Александрияхотын усан боомтод зориулан баригдсан.115-150м өндөр уг байгууламж олон зууны туршхүний гараар бүтээгдсэн хамгийн өндөрбарилга байсан. Цамхгийн дээр том түүдэгасаан усан онгоцнуудад зүг чиг заахзорилгоор ашиглагдаж байв. Александрыг 33насандаа гэнэт таалал төгсөхөд Птолемей IМЭӨ 305онд өөрийгөө хаан ширээндөргөмжлөн Египетийг захирах болжээ. Тэрээрхаан ширээнд суумагц Фарос арал дээр гэрэлт цамхаг барихыг зарлигджээ. Угцамхаг түүний хүү Птолемей Филадельфосын хаанчлалын үед баригдаждуусчээ. Цамхаг 3 түвшинтэй хийгдсэн. Суурийн хэсэг нь намхавтар, дөрвөнталтай ба дунд хэсэгтээ 8 тал бүхий нарийвтар, дээд хэсэгтээ нарийн дугуйхэлбэртэй байжээ. Оройн хэсэгт нарны гэрэл өдөржин тусахаар толинуудсуулгасан ба шөнө нь алсаас харагдахуйц гал асаадаг байв. Ромын эзэнт улсынүед суурь барилгын 4 булангийн оройд Тритоны цутгамал баримлыгбайрлуулсан Цамхаг 1223,1303 оны хүчтэй газар хөдлөлтөд нурсан.1480ондЕгипетийн султан Кайт бэй цамхгийн суурин дээр нуранги чулууны заримыгашиглан дундад зууны үеийн хэлбэрээр цайзыг байгуулсан.Шинэ цагийн 7 гайхамшигЦагаан хэрмийг МЭӨ VI зуунаас МЭ XVI зууныхооронд барьж, сэргээж, ашиглаж, чулуушавраар барьжээ. Уг хэрмийг Хятадын хаантулсууд Хүннү болон бусад монголыннүүдэлчдээс хамгаалах зорилгоор умардхилийнхээ дагуу барьжээ. Анх уг хэрэм тусдаасалангид хэрэмүүд байсныг Хятадын анхнынэгдсэн Цин гүрнийг байгуулсан Цин ШиХуанди МЭӨ 220-200оны хооронд нэгтгэжбарьжээ. Манж Чин улсын Энх амгалан хаанцагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөннайдваргүй бэхлэлт гэж цаашид засаж сэлбэхажлыг зогсоожээ. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэнзасаж,сэргээн босгож байна. Цагаан хэрэм нь ойролцоогоор 6,700 км урттай. Угхэрмийг Өвөр Монголын өмнө талаар, зүүнээс баруун тийш барьсан байна.Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв. Уг хэрмийгбарих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог байна.Петра нь Йордан улсын Маан амбан захирагчийн тойргийн Ваади Арабадорших археологийн бүс юм. Сөнөсөн тэнгисээс Арабын булан хүртэлх аваргахөндий Ваади Арабад сүндэрлэх Хор уулын энгэрт уг байгууламжийг барьжээ.Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг. Шинэ Персүүдийн халдандовтолгоо ширүүсч, байгалийн гамшиг их болох болсон нь Арабын худалдааныгол төв Петрад шинэ барилга байгууламжууд сүндэрлэхэд хориг болж, мөхлийншатандаа оржээ. МЭ 363онд болсон газар хөдлөлтөөр хотын маш олон барилганурж, хотын ус түгээлтийн систем бүхэлдээ эвдэрчээ. 2006 онд уран 4. барилгачдын нэгэн баг Петрагийн загварыг сэргээнбосгож, аялагчдын төв байгуулсан нь гайхалтайамжилтанд хүрчээ. Бразилийн Рио-де-Жанейр хотын бэлэг тэмдэг болсон Христийн аврага том хөшөө нь 2007 онд ертөнцийн 7 гайхамшгийн нэгээр бүртгэгдсэн билээ.Хөшөө нь Корковадын толгодын орой дээр 704 метр өндөрт оршино. Хөшөөний өндөр нь суурь орохгүйгээр 30 метр.1922 онд Бразилийн эрх чөлөөгөө олсны 100-н жилийн ойг тэмдэглэх хүрээнд улс үндэснийхээ бэлэг тэмдэг болж чадах тийм хөшөө дурсгалын уралдаан зарласан байна. Энэ уралдаанд Эктор да Силва Коста гэдэг барималчны алдалсан гараараа хотыг тэвэрч байгаа гэсэн санааг гаргасан Христийн барималтүрүүлсэн юм. Баримлын толгой 35,6тн, Гарын алга 9тн, Алдалсан гар 23м. 1931 оны 10сарын 12ны өдөр Коркодавын толгодын орой дээр уг бүтээлээ байрлуулж нээлтээхийжээ.1985 оноос бараг уулын орой хүртэл трамвай явдаг болсон бөгөөд зогсоолоос 220шат өгсөөд хөшөөний сууринд хүрдэг байна. Энд алсыг харах талбай байрлана.Мачу Пикчу нь Кускогоос баруун хойд зүйгт 70орчим км-т, Перугийн Урубамба хөндийнорчимд орших далайн түвшнээс дээш 2430мөргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсанКолумбын өмнөх Инкүүдийн хот юм. Уг газар ньИнкийн орхигдсон хот гэж алдаршсан. Уг хотнь 1450он орчим баригдаж, хүмүүс тэнд 100гаруй жил оршин амьдарч байгаад ИспаничуудИнкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэрорхисон байна. Үүнээс хойш олон зууны туршуугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь чэнэ хотын талаар мэдэхгүй байсаар ХХ зуунтайзолгосон байна. 1911 онд АНУ-ын түүхч ХирамБинхам Мачу Пикчуг дэлхий дахинаа нээжөгчээ. Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог Архитектур болох Хуурай-хадан хана аргаарбаригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интихуатана юм.Уг хотыг үзэхээр зөвхөн2003 он гэхэд 400000 жуулчин ирсэн нь түүнийг хэр алдартай болохыг харуулж байсан. 5. Колизей нь Ром хотноо орших аварга томамфитеатр юм. Ромын эзэн хаан Веспасианызарлигаар эхлүүлсэн байгууламж Титусын үедбуюу МЭ70-МЭ72оны хооронд баригдаждуусчээ. Колизей 80000 үзэгчийн багтаамжтай,уртасгасан дугуй хэлбэртэй, гадна талдаануман хаалганы хэлбэр бүхий гурван давхарнийтдээ 240 цонхтой юм. Уг байгууламжийнгадна талыг гантигаар өнгөлж 64 томхаалгатай, тайзнаас 4м өндөр ханаарзаагласан 80 эгнээ суудалтай. Театрын доодхэсэгт өндөр саравч дор хаан болон ромынязгууртнуудад зориулсан суудлууд байна.Колизей дээвэргүй учир бороо орсон юм уухалуун нар төөнөсөн үед зотон саравчийг татлага олсоор татаж театрыг бүрхдэг байжээ. 2,3давхрууд эр зоригийг илэрхийлсэн гантиг баримлуудаар чимэглэгджээ. Амфитеатр нь 846тохой буюу 258м өргөнтэй.Чичэн Итца нь умард Маяагийн нам дор газартбайрлах Маяагийн соёл иргэншлийн бийболгосон Колумбаас өмнөх үеийн археологийнаварга том төв юм. Чичэн Итцагийн дурсгалтгазар Бабачаногийн гэр бүлийн хувийн эзэмшилгазар ордог ч Мексикийн Антропологи, Түүхсудлалын Үндэсний институтын хяналтан дорхолбооны өмч хэлбэртэйгээр оршдог байна.Умард Юкатан гадаргын ус багатай бөгөөд голмөрөн маш цөөн, хуурай уур амьсгалтай. Чичэннь энэ бүс нутгийн ганц усны баялаг сан бүхийнэн тааламжтай газар байсан тул хүн ам ихээрсуурьшиж эхэлжээ.Чичэн Итца нь сонгодог үеийн эхээр буюу 600 оны орчмоос товойн гарчиржээ. Хожуу сонгодог үеэс бүс нутгийн хэмжээндээ улс төр, нийгэм-соёл, эдийн засаг, оюунсанааны амьдралын хамгийн хүчирхэг ноёлох гол төв болжээ. Чичэн Итца нь маш том хотбайсан бөгөөд ойролцоогоор 5 км квадрат нутаг дэвсгэрийг хамарч байсан. Эдийн засгийнхүчин чадавхаараа умард Маяачууд дунд тэргүүлэх байр суурьтай байсан ба худалдаанысайн сүлжээтэй байсан. 1221 онд бослого гарч, иргэний дайн дэгдэж үүнийг батлах мэтЧичэн Итцагийн барилгуудын дийлэнх модон хийцүүдэд шатсан ул мөр байдаг. Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан ба Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг.Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжийн хамгийн алдартай нь юм. Мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632оны орчимд баригдан эхэлж, 1653оны 6. орчимд дуусчээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Там Махалын ерөнхийдизайнераар ажилласан гэдэг. Таж Махалыг ертөнцөд дахин давтагдахгүй бүтээл болгохынтулд газар газраас авчирсан урчуудыг сүмийг барьж дуусахад нь их цайллага хийж, тэрцайллага дээр гары нь тас цавчсан гэдэг домог байдаг. Таж Махалын сүмийн оройгоос хатнымагнай дээрх очир алмазанд өдөр нарны гэрэл, шөнө сарны гэрэл тусч тал тал тийш гэрэлцацарч байхаар зохион бүтээхийг хүсчээ. Удаан үргэлжилсэн ажил дууссан уу гэхэд урчуудэзэн хаанд ялихгүй юм үлдсэн учраас "дууссан" гэж хэлсэн аж. Нэгэнт дууссан гэсэн учраасхаан урчуудын гарыг тасдах тушаал буулгахад урчууд зөвхөн хатны магнай дээр тусахтусгалын хийц дутуу байгааг хэлэхэд амиа хамгаалахын тулд худал хэлж байна хэмээнсанаад тэдний гарыг тасдаж, архитекторын нүдийг сохолсон гэдэг. Тиймээс Тажмахалыноройгоос нарны гэрэл тусах бус борооны ус нулимс мэт дусалдаг болсон гэдэг домог байдагюм. Энэ домгоор бичсэн "Таж Махалын нулимс" гэдэг өгүүллэг байдаг.